Хятадад баривчлагдсан Канадын иргэдийг тагнуулын хэрэгт буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Хятадад баривчлагдсан Канадын иргэдийг тагнуулын хэрэгт буруутгажээ

Хятадад баривчлагдсан Канадын иргэдийг тагнуулын хэрэгт буруутгажээ

БНХАУ-ын эрх баригчид тус улсад саатуулагдаад байсан Канадын хоёр иргэнийг тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ. Канадад саатуулагдсан Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг АНУ-д шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болохын өмнөхөн ийм мэдээ гарсан нь асуудлыг улам хүндрүүлж, хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, Хятад улс Канадад хариу барьж байгаа юм шиг харагдаж байгаа юм.

Хятадын мэдэгдэлд өмнө нь дипломатч байсан Канадын иргэн Майкл Ковригийг Хятадын Засгийн газрыг тагнасан, нууц мэдээллүүд хулгайлсан, түүний хамтрагч бизнесмен Майкл Спаворыг Ковригт нууц мэдээллүүд дамжуулж байсан, “холбоочны үүрэг” гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр буруутгасан байна.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Хятадын Засгийн газрын шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлээд “Бид Хятадад зүй бусаар баривчлагдсан хоёр иргэнийхээ төлөө ажиллах болно. Манай улс бол хуулийг дээдэлдэг улс. Бүх зүйл хуулийн дагуу явагдах болно. Хятад улс дур зоргоороо гаднын иргэдийг баривчилж байгаад гомдолтой байна” хэмээн хэлжээ.

Ираны эсрэг АНУ-ын хоригт багтсан Ираны компанитай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж, АНУ-ын хүсэлтээр Канадад баривчлагдсан “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг АНУ-д шилжүүлэх шүүх хурал маргааш /2019.03.06/ болно. Мэн Ванжоуг холбоотой гэж сэжиглэж буй Ираны компани нь террорист бүлэглэлийг санхүүжүүлдэг байж  болзошгүй юм байна.

Эх сурвалж: CNN

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж