Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө

Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Нийслэлийн 23 дугаар сургуулийн “Хос Уянга” монгол бичгийн дугуйлангийн багш Н.Золжаргал, тус сургуулийн 12а ангийн сурагч З.Мишээл, 10в ангийн сурагч Г.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзав.

Сурагч З.Мишээл, Г.Эрдэнэчимэг нар Шадар сайдад монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгох, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд Монгол  бичгийн хэрэглээг бий болгох зэрэг  асуудлуудыг хөндсөн захидал бичсэн учир ийнхүү уулзаж монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон юм. 23 дугаар сургуулийн монгол бичгийн дугуйланд 90 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд тэд цахим орчинд найз нартайгаа монгол бичгээр харилцаж монгол бичгийн мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Хос Уянга” дугуйлангийн хүүхдүүдийн санаачилгыг дэмжин хүлээн авсны сацуу дугуйлангийн үйл ажиллагааг сайшаагаад “Монгол хэлний хууль бүрэн хэрэгжиж, 2025 оноос эхлэн төрийн болон орон нутгийн удирдах байгууллага албан хэргээ крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахад Ерөнхий боловсролын сургуулиуд чухал үүрэгтэй” гээд Шадар сайдын харьяа “Стандарт, хэмжил зүйн газар”-т Монгол бичгийн кодчиллын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, монгол бичгийн кодчиллын стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухайгаа ярьсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж