Юрген Клопп ”Боруссия Дортмунд”-ыг орхихоор боллоо

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

Юрген Клопп ”Боруссия Дортмунд”-ыг орхихоор боллоо

Энэ улиралд тааруу амжилттай яваа Германы "Боруссия Дортмунд" клубын ахлах дасгалжуулагч Юрген Клопп энэ улирлыг дуусгаад багаасаа явахаар болсон байна. Уг нь түүний багтайгаа байгуулсан гэрээ нь 2018 онд дуусах байсан хэдий ч ийнхүү долоон жил удирдсан клубээсээ явахаар болоод байгаа юм.

Тэрбээр клубыг удирдах хугацаандаа Бундеслигт хоёр удаа, Германы цомд нэг удаа түрүүлж байсан амжилттай юм. Мөн Аваргуудын лигийн шигшээ тоглолтод шалгарч байсан ч заналт өрсөлдөгч "Байерн Мьюнхен"-д хожигдсоноор мөнгөн медаль хүртсэн.

Тэрбээр багаасаа явах болсон талаараа "Бид хэн хэндээ ашиг тусаа өгсөн. Тэгэхээр талархах шаардлага байхгүй. Клубыг орхих ёстой цагтаа орхино гэж би өмнө нь хэлж байсан. Харин одоо тэр цаг нь иржээ. Үүнийг аль аль талдаа зөв шийдэл гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ клубт 100 хувь тохирсон менежер хэрэгтэй. Тэр нь одоо би биш болсон гэдэг нь батлагдсан" гэсэн байна.

Мөн тэрбээр хөлбөмбөгөөс хөндийрч, хэсэг хугацаанд амрана гэх яриаг үгүйсгэхийн зэрэгцээ "Дортмунд"-тай хамт сүүлийн цомоо өргөхийг хүсч байгаа гэнэ. Тэд Покал цомын хагас шигшээд "Байерн Мюнхен"-тэй оноолт таараад байгаа юм.

Энэ талаараа "Надад хөлбөмбөгөөс залхсан зүйл байхгүй. Тийм зүйлсийг уншаад итгэх хэрэггүй. Би энэ улирлыг аль болох амжилттай дуусгаж, Германы цомыг өргөх хүсэлтэй байна" гэсэн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж