Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх сургалтыг ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд зохион байгуулж байна.
Сургалтыг ОБЕГ, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон Гамшгийн эрсдэлийн удирдлагын 30 орчим мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалт 45 хоног үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ