Хуан Гуайдо Венесуэлд эргэн иржээ | News.MN

Хуан Гуайдо Венесуэлд эргэн иржээ

Хуан Гуайдо Венесуэлд эргэн иржээ

Хуан Гуайдо Венесуэлд эргэн иржээ

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч хэмээн өөрийгөө зарласан Хуан Гуайдо даваа гаригт эх орондоо эргэн ирсэн байна. Тус улсын Дээд шүүхээс түүнд хилийн хориг тавьсан ч тэрбээр кампанит ажилдаа дэмжлэг авах зорилгоор Парагвай, Колумб, Эквадор зэрэг Латин Америкийн орнуудаар айлчилжээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро түүнийг нутагтаа буцаж ирүүт баривчилж, ял асууна хэмээн мэдэгдсэнийг өнгөрсөн даваа гаригт хэвлэлүүд онцолсон билээ.

Каракасын нисэх онгоцны буудалд газардсаных нь дараа Хуан Гуайдог эхнэрийнх нь хамт олон мянган дэмжигч болон Европын орнуудын хэд хэдэн дипломат угтан авч мэндчилжээ. Энэ үеэр Гуайдо “Бид Венесуэлд байна. Бид урьд өмнө байгаагүй их хүчтэй. Бид тун удахгүй дарамт шахалтыг таслан зогсоох болно" хэмээн хэлсэн байна.

Өнгөрсөн сард сард Колумбад очиж, Лимагийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон Гуайдо өчигдөр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ "Дарангуйлагч Мадуро нэн даруй огцор. Тэр эх орныг минь гутаан доромжилж, ард түмнээ бус, зөвхөн өөрийн аз жаргалаа тэргүүнд тавьдаг. Венесуэлд ийм цэвдэг сэтгэлтэй удирдагч хэрэггүй. Тиймээс нэн даруй огцор" хэмээн хэлжээ.

Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр өөрийгөө тус улсын түр ерөнхийлөгч хэмээн зарласан билээ. АНУ, Их Британи тэргүүтэй барууны орнууд болон Латин Америкийн дийлэнх орнуудын удирдагчид Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Харин ОХУ, БНХАУ болон Кубын удирдлагууд Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгч хэмээгээд "Улсын дотоод асуудалд хошуу дүрэх хэрэггүй" гэж дээрх улсуудад сануулсаар байгаа юм.

Эх сурвалж: CNN, Reuters

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж