Монголын хоккейчид Сингапурыг хожив

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Монголын хоккейчид Сингапурыг хожив

Монголын хоккейчид Сингапурыг хожив

Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг “Asian challenge Cup” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр /2019.02.04/ Монголын хоккейчид Сингапурын багтай тоглож, 13:3-оор хожлоо.

Манай хоккейчид хэсгийн сүүлийн тоглолтоо маргааш Филиппиний багтай хийнэ.

“Asian challenge Cup” тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдан оролцож байгаа. “А” хэсэгт багтсан Монголын баг хэсгээ тэргүүлж байгаа бол Филиппин, Малайз удаалж байна. Харин Сингапурын баг гурван тоглолт хийсэн ч нэг ч хожил авч чадалгүй хэсгийн сүүлд бичигдлээ.

“В” хэсгийн Индонез тэргүүлж, Макао, Оманы багууд удаалж байна.

Asian challenge Cup” тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд гуравдугаар сарын 9-ний өдөр болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж