Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар багт есөн давхар угсармал байрны дөрвөн давхрын тагтнаас өчигдөр /2019.03.04/ бага насны хүүхэд унажээ. Тодруулбал, тус байрны оршин суугч иргэн Б-ийн зургаан настай хүү Д нь дөрвөн давхраас унахдаа өргөтгөлийн хоёр давхар байрны дээвэр дээр унаж гэмтсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагчид хүүг дээвэр дээрээс буулгаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ