Хэрэв та өөрийн орны эмч нар ба эмнэлэгт дургүйцэж байгаа бол Хойд Солонгост очиж үз. Тэнд үе мөч тайрахад наркозгүйгээр бохир мэс заслын өрөөнд лааны романтик гэрэлд хийж байна.
Хойд Солонгосын анагаахын энэ өрөвдөлтэй байдлын талаар Олон улсын хүний эрхийн «Amnesty International» байгууллагын илтгэлд өгүүлжээ. Тус байгууллагынхан хүмүүс эмнэлэгт хандахаас айдаг олон баримттай байна. Эмч нар нь зүгээр нэг зөвлөгөө өгөхдөө хайрцаг тамхи, архи дарс авдаг гэнэ. Орчин үеийн эм тариа тэнд тасарчээ.
Тус байгууллагын илтгэлээр Хойд Солонгосын хүн амын ихэнх нь хагас өлсгөлөнгөөс сүрьеэ, татах зэрэг өвчнөөр өвчилж байна. Амьдралын нөхцлөөс үүдэн тэдний дотор эрхтнүүд бараг бүгд өвчтэй гэнэ. Хойд Солонгосын эрх баригчид энэ талаар чимээгүй байгаа ажээ.