Улаанбурхан өвчний 1321 тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

Улаанбурхан өвчний 1321 тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар улаанбурхан өвчний 1321 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, нийслэлийн долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт өвчний 1321сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. ХӨСҮТ-д одоогоор 258 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 52 өвчтөн шинээр хэвтжээ. Харин 33 хүн эдгэрч гарсан ба 74 өвчтөний биеийн байдал хүндэвтэрүүнээс 13 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.


Б.ХУЛАН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж