ОХУ-ын Сочи, Красная Поляна, Крым зэрэг амралтын газрууд нь Мартын 8-ны баярыг өнгөрөөх гол газрууд болжээ. Мартын өдрүүдээр амрахаар захиалга өгсөн амрагчдын 44 хувь нь эдгээр газруудад очих захиалга өгчээ хэмээн Level.Travel мэдээллээ.
Өнгөрсөн 2018 оны мэдээгээр жуулчдын дөнгөж зургаан хувь нь л дээрх газруудад захиалга өгч байжээ. Өнгөрсөн жил Сочи, Красная Поляна, Крымд амрах зардал дунджаар 53 мянга 400 рубль байсан бол энэ жил 33 мянга 400 рубль болж хямдарсан байна.
Эдгээр амралтын газрууд дэд бүтэцдээ хөрөнгө хаяж, амрагчдад таатай орчин бүрдүүлсэн нь жуулчид татах нэг нөхцөл болж байна. Мөн өнгөрсөн жилээс Орост валютын ханш чангарч рублийн ханш унасан учраас оросууд гадаадад амрахаас илүү дотооддоо амрах нь хэмнэлттэй байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ