Байгаль экологийн талаарх бүх нийтийн санал асуулга гуравдугаар сарын сүүлээр явагдана

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Байгаль экологийн талаарх бүх нийтийн санал асуулга гуравдугаар сарын сүүлээр явагдана

Байгаль экологийн талаарх бүх нийтийн санал асуулга гуравдугаар сарын сүүлээр явагдана

“Дэлхийн цаг” /”Час Земли”/ олон улсын уламжлалт акц гуравдугаар сарын 30-нд явагдана. Энэ өдрийг давхцуулан экологийн тулгамдсан асуудлаар оросуудын дунд санал асуулга явуулна хэмээн ОХУ дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн салбар (WWF) мэдээллээ.

“Дэлхийн цаг” арга хэмжээний үеэр экологийн асуудлаар оросуудын дунд өмнө байгаагүй өргөн далайцтай санал асуулгыг явуулна. Холбооны болон орон нутгийн түвшинд хийгдэх энэ санал асуулгаар оросуудад тулгарч буй экологийн асуудлаар санал асуулга явуулж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарц байгааг асууна. Мөн давхар экологийн гэгээрлийн мэдлэг олгоно” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

Санал асуулгыг 60.wwf.ru  сайтаар гуравдугаар сарын 4-ний даваа гаригаас явуулах юм. “Дэлхийн цаг” арга хэмжээ гуравдугаар сарын 30-ны өдөр улс орнуудын орон нутгийн цагаар 20.30-21.30 цагийн хооронд гэрлээ унтраан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулж буй байгалийн нөөцийг хэмнэх юм.

“Дэлхийн цаг” арга хэмжээг ОХУ-д 2009 оноос зохиож байгаа.

Өнгөрсөн 2018 онд дэлхийн 188 улс  “Дэлхийн цаг” арга хэмжээнд нэгдэж, 18 мянган байшин барилгын гэрлийг нэг цаг унтраажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж