Амин чухал асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Амин чухал асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах ёстой гэв

Амин чухал асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах ёстой гэв

Орчин цагийн улс төрийн асуудлыг судлах институтийн судалгааны дүнд үндэслэн олон нийтийн амьдрал, улс орны хөгжлийн амин чухал асуудлаар олон нийтийн санал асуулга явуулж байх саналыг ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфиловад тус хүрээлэнгээс РИА Новости агентлагт мэдээллээ.

“Төр болоод иргэдийн хоорондох зайг богиносгох хэрэгтэй, ард иргэд улс орны улс төрийн амьдралд оролцох ёстой. Энэ зорилгод хүрэхийн тулд төрийн байгууллагууд ард иргэдийн сэтгэлийг зовоож байгаа асуудлаар санал бодлыг нь сонсохыг үүрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг гүйцэлдүүлэх арга хэлбэр нь олон нийтийн санал асуулга юм” хэмээн  Орчин цагийн улс төрийн асуудлыг судлах институтын мэдээлэлд онцолсон байна.

Ард иргэдтэй харилцах арга хэлбэр нь шинэ зүйл биш, олон улс оронд амжилттай хэрэгжсэн хэлбэр хэмээн Орчин цагийн улс төрийн асуудлыг судлах институтын тэргүүн Антон Орлов хэлсэн байна.

“Олон нийтийн санал асуулга явуулах нь тийм ч зардалтай биш уламжлал ёсоор ийм санал асуулгыг сонгуулийн санал хураалттай давхцуулан хийж болно. Мөн ОХУ-д явагддаг Санал хураалтын нэгдсэн өдрийг ч ашиглаж болно” хэмээн тус институтын мэдэгдэлд өгүүлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж