Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.30 цагт эхэллээ. Тус хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль баталсан, хэрэгжилт нь Хүүхдийн төлөө байгууллага, боловсрол, эрүүл мэндийн байгууллагаар хязгаарлагдаж байна. Хараа хяналтгүй нэг ч хүүхэдгүй болох тухай, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихгүй байх тухай, хүний наймааны золиос болж байгаа хүүхдийн асуудал гээд олон асуудал бий. Энэ олон асуудлыг яаж шийдвэрлэх вэ” гэсэн асуулт тавилаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн хариултаар бол Монгол Улсын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон 41 дэх орон болсон. Эрх зүйн хүрээнд авч үзэх юм бол хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой зохицуулалт холбогдох хуульд тусаагүй байдаг аж. Үүнээс болж Хүүхдийн төлөө үндэсний төв нь хүүхдийн эрхийн хамгаалах чадамж боломж байдаггүй. Үндсэндээ хүүхэд хамгааллын чиглэлээр нэг байртай, байрлуулдаг хооллодог, хувцасладаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хариуцлага тооцдог механизм байхгүй. Тиймээс салбарын яам хоёр бие даасан хуулийн төсөл боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж