И-Баримт системд хөгжүүлэлт хийсэн гэв | News.MN

И-Баримт системд хөгжүүлэлт хийсэн гэв

И-Баримт системд хөгжүүлэлт хийсэн гэв

И-Баримтын цахим сайт өчигдөр орой алдаа зааж иргэдийн бүртгүүлсэн урамшуулал шалтгаангүй алга болсон тухай олон нийт цахим сүлжээгээр дамжуулан бухимдлаа илэрхийлэв. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, урамшууллын мөнгөн дүн тэг заасан нь ийнхүү олныг гайхшируулахад хүрсэн билээ.

Энэ талаар Татварын ерөнхий газраас “ И-Баримт системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23.00 цагаас 23.50 хүртэл сүлжээ салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй. Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно” гэх тайлбар өглөө. Ингэхдээ хөгжүүлэлт хийхээс өмнө татвар төлөгчдөд мэдэгдэнэ гэж онцлов.

Монгол Улс НӨАТ урамшууллын системийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй. Энэ хугацаанд НӨАТ урамшууллын систем нь төсвийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. Мөн 2018 оны буцаан олголтын дүнгээс харвал татвар төлөгчдийн тоо өмнөх оноос нэмэгдсэн гэж Татварын ерөнхий газраас хэлсэн билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Niol 2019-03-05 122.201.31.59

Yumaa medehgui l bna daa. Hugjuulelt hiij bolno. Dun 0 boltol ni hugjuuleed baihdaa yahav dee

Avatar

иргэн 2019-03-05 202.179.25.52

Татварын албаныхан Е Баримтын системд Шөнийн цагаар Шинжлэл хийж байгаа энэ тэр гээд Ард иргэд ээ Хуурч мэхлэх Булхайн үйлдэл гаргаж байгаа бол Иргэд Тэнэг биш шүү Ер нь ямар нэг Үйл ажиллагаа Гэмт үйлдлийг Баяр ёслол Шөнийн цагаар үйлддэг ш дээ

Avatar

зочин 2019-03-05 64.119.27.185

Хөгжүүлэлт хийснээс болов уу миний Е варимтын урамшуулалын дүн өчигдрөөс өнөөдөр багасчихсан дүн гарсан байна. Мөн Сонгодо эмнэлэгт нилээд үнэтэй жинжилгээ хийлгээд баримтаа оруулсан урамшуулал бодогдоогүй байна. тэр эмнэлэг НӨТ төлдөг байгууллага байна. Гэх мэтээр асуудал гарсан байна. Хэнд дуулгах вэ

Avatar

2%-г өсгөж 5% болгомоор байна 2019-03-05 103.14.38.137

5% болголоо гээд ЗГ сүйрчихгүй. Ард түмнээс давхар авдаг НӨАТ-н татварыг багасгах хэрэгтэй. Гэнэт л ард түмнээсээ баахан татвар авдаг болсон. Хадгаламжний жоохон мөнгөнөөс ч авдаг болсон нь Монголын ЗГ өөрсдөө хулгайч. НӨАТ-5% болгохыг шаардаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж