И-Баримтын цахим сайт өчигдөр орой алдаа зааж иргэдийн бүртгүүлсэн урамшуулал шалтгаангүй алга болсон тухай олон нийт цахим сүлжээгээр дамжуулан бухимдлаа илэрхийлэв. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, урамшууллын мөнгөн дүн тэг заасан нь ийнхүү олныг гайхшируулахад хүрсэн билээ.
Энэ талаар Татварын ерөнхий газраас “ И-Баримт системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23.00 цагаас 23.50 хүртэл сүлжээ салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй. Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно” гэх тайлбар өглөө. Ингэхдээ хөгжүүлэлт хийхээс өмнө татвар төлөгчдөд мэдэгдэнэ гэж онцлов.
Монгол Улс НӨАТ урамшууллын системийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй. Энэ хугацаанд НӨАТ урамшууллын систем нь төсвийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. Мөн 2018 оны буцаан олголтын дүнгээс харвал татвар төлөгчдийн тоо өмнөх оноос нэмэгдсэн гэж Татварын ерөнхий газраас хэлсэн билээ.
Холбоотой мэдээ