С.Эрдэнэцэцэгийн гоо сайхны нууц

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэцэцэгийн гоо сайхны нууц

ҮДБЭЧ-ын нүүр царай болсон гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэгийг мөнхийн залуугаараа байдаг сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэг.

1990-ээд оны үед дуучин У.Далантайтай хослон дуулж, нийтийн дууны урлагт цахиур хагалж явсан түүнийг одоо ч гэсэн 20 настай үеийнх шигээ гоо сайхнаа хадгалж яваа гэлцдэг.

Харин дуучин бүсгүй өөрийн гоо сайхны нууцаас хэвлэлд өгсөн ярилцлагадаа хуваалжээ.

Тэрбээр “Хүн дотроосоо зөв, эрүүл байх хэрэгтэй. Мөн уурлаж уцаарлахгүй, сайхан унтаж амарч байх хэрэгтэй. Түүнээс биш янз бүрийн эм тариа, мэс засал хэрэглэсэн юм байхгүй. Уурлаж уцаарлахаар хүний тархины, бие мах бодийн олон эс үхэж, хөгшрөлтийг түргэсгэдэг гэж боддог. Тухайн үед болсон асуудлыг хүндээр тусгаж авах хэрэггүй” хэмээн бүсгүйчүүддээ зөвлөсөн байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж