Хулгайн анчдын гайгаар өөрийн төрөл зүйлээс цор ганцаар үлдээд буй умардын цагаан хирсний тухай мэдээлэл сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр шуугиан дэгдээгээд байна.
Дэлхийн нийтийн анхаарлыг татсан энэхүү мэдээллийг анх Huffingtonpost сайтад нийтэлжээ.
Тус сайтад мэдээлснээр өөрийн төрөл зүйлээс цор ганцаар үлдсэн энэхүү эрэгчин цагаан хирсийн Кени улсад 24 цагийн турш зэвсэглэсэн харуулууд хамгаалж байгаа аж.
Энэхүү цагаан хирсний төрлөөс дэлхий дээр ердөө таван ширхэг үлдсэн ба үүний дөрөв нь эмэгчин хирс аж.
Дөрвөн эмэгчин хирсний хоёр нь Суданд байгаа ба тэр хоёр эмэгчин хирсийг цор ганц үлдсэн эрэгчин хирстэй нийлүүлж, үр удмыг нь авч үлдэх боломжтой болно хэмээн эрдэмтэд найдаж байна.
Ганцаар үлдсэн эрэгчин хирсийн хулгайн анчдын олк болохоос сэргийлж, хамар дээрх эврийг нь бас авчээ. “Хирс эвэргүй бол тэр хулгайн анчдад хэрэггүй. Хирсийн алах цор ганц шалтгаан нь түүний эвэр л байдаг” хэмээн хамгаалагчид нь ярьжээ.
Энэхүү цагаан хирс нь 1960 онд 2000 гаруй тоо толгойтой байсан бол 1984 онд ердөө 15хан болж цөөрсөн байна. Ийнхүү огцом тоо толгой нь цөөрөх болсон шалтгаан нь энэ төрлийн хирсний эвэр 1 кг эвэр 75 мянган ам.долларын үнэ хүрдэгтэй холбоотой аж.
Т.АНУ