&#34Аавдаа илгээх захидал&#34

Хуучирсан мэдээ: 2015.04.16-нд нийтлэгдсэн

&#34Аавдаа илгээх захидал&#34

 

 

Шүлгийг зохиосон МУСТА Я.Отгонбаяр

Шүлгийг уншсан Монгени сургуулийн 2б ангийн сурагч Н.Эрмүүн

ААВДАА ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

Алаг хорвоод ирээд буцахдаа

Адлагдаж буцах юм гэж бодсонгүй ээ

Арчаагүй нялх охин чинь

Анхнаасаа л ирэх хэрэггүй байжээ…

Хүний орчлонг ийм гэж мэдсэнгүй

Хүн өөрөө тийм гэж санасангүй

Гомдолтой байна аав минь

Голдоо ортол гомдож байна…

Зүүний үзүүр дээр ганц будаа тогтох шиг

Зүйрлэшгүй их тавилангаар ирчихээд

Эцэг тандаа зодуулж

Эхээсээ хагацах юм гэж мэдсэнгүй ээ…

Тэнэгхэн балчир охин чинь

Тэнгэрийн орноос харж л сууна

Хүн гэдэг чинь яасан муухай юм бэ?

Хүний арьс нөмөрсөн араатан л юм байна

Дахиж би хэзээ ч очихгүй ээ

Дараа төрөлдөө хүн л болохгүй ээ

Үрээ хайрладаг амьтны зулзага болчихоод

Өчнөөн олон жил жаргалтай амьдарна аа

Эцэст нь ингээд баяртай аав минь

Энэ орчлонгийн хүмүүс ч баяртай…

Дэндүү ихээр гомдсондоо үг эвлэхгүй нь дээ аав минь

Дөрөвхөн жил амьдарсан охин чинь танд бичлээ…

Posted by Бүдбал Баасанбат on Friday, April 10, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж