Зорчигчийн тээшээс 1500 гаруй яст мэлхий илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Зорчигчийн тээшээс 1500 гаруй яст мэлхий илрүүлжээ

Зорчигчийн тээшээс 1500 гаруй яст мэлхий илрүүлжээ

Филиппиний “Манила” нисэх онгоцны буудлаас гар тээшинд скотчоор ороож хийсэн 1500 гаруй амьд яст мэлхий олж илрүүлсэн талаар ВВС мэдээлэв. Яст мэлхийнүүдийг дөрвөн гар тээшинд хуваан хийсэн байсан бөгөөд нэг бүр нь 86,631$ – ийн үнэ хүрдэг ажээ.

Тус улсад хууль бусаар ан амьтдыг хилээр давуулахыг оролдсон тохиолдолд хуулийн дагуу хоёр хүртэл жилээр хорих, мөн 200 мянган ам.долларын торгууль тавьдаг байна. Нийт 1529 ширхэг өөр өөр төрөл зүйлийн яст мэлхийнүүдийг гар тээшинд зөөвөрлөн, Хонконгоос Филиппиний чиглэлийн нислэгээр оруулж ирэн хил давуулах гэж байжээ.

Эдгээр яст мэлхий нь Олон улсын байгаль хамгаалах холбооны ховор амьтны жагсаалтад байдаг яст мэлхий байсан ба цагдаагийн газраас хил гаалийн хяналтын ажилтнуудыг илүү сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. Уг яст мэлхийнүүдийг Филиппиний Зэрлэг амьтдыг хамгаалах хяналтын албанд хүлээлгэн өгчээ.

Мөн Азийн зарим оронд яст мэлхийний махаар бэлгийн сулралыг эмчлэх эм хийх, ясыг нь уламжлалт эмчилгээнд ашиглах зорилгоор их хэмжээгээр худалдан авдаг байна. Малайзын далайн эргийн хамгаалалтаас мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт 3300 гаруй яст мэлхийг хууль бусаар онгоцоор зөөвөрлөхийг завдсан хэрэг гарчээ.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж