АН Үндэсний бодлогын хороондоо ротаци хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

АН Үндэсний бодлогын хороондоо ротаци хийнэ

АН Үндэсний бодлогын хороондоо ротаци хийнэ

Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу дотоод сонгуулийг товлож, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн эргэлт буюу ротаци хийхээ зарлажээ. Ингэхдээ бүртгэлийг гуравдугаар сарын 3-7-ны хооронд зарласан байна. Дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүний бүрэн эрх дөрвөн жил байх бөгөөд  ҮБХ-ны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд Дотоод сонгуулийн хорооноос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна гэж заасан байдаг. Үүний дагуу сонгуулийн өмнөх жил ротаци явуулж, ҮБХ-ны гишүүдээ шинэчлэх юм байна.  Харин энэхүү ротаци нь УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хугацаанд хамаардаггүй юм байна.

Тус намын дүрэмд зөвхөн Үндэсний бодлогын хорооны гишүүн аливаа сонгуульд нэр дэвшинэ гэсэн заалт үйлчилдэг учраас 2019 онд хийгдэх ротаци чухал үүрэгтэй юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж