Машины хааз, тормозоо андуурч гишгэснээс хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Машины хааз, тормозоо андуурч гишгэснээс хүний аминд хүрчээ

Машины хааз, тормозоо андуурч гишгэснээс хүний аминд хүрчээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт өнөөдөр /2019.036.04/ 12.40 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, 28 дугаар сургуулийн зүүн талд дээрх осол гарсан байна. Ослыг харсан гэрчүүдийн мэдүүлснээр, зам дагуу зогсож байсан тээврийн хэрэгсэл огцом хөдөлж урдуур явж байсан 40 гаруй настай эмэгтэйг мөргөж, улмаар дээгүүр нь гарсан гэжээ.

Тээврийн цагдаагийн албаныхан хэргийн газарт очиход хохирогч эмэгтэй машины хоёр дугуйн дор орсон байдалтайгаар олдсон байна. Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлэхдээ “Тухайн машины жолооч хөдлөхдөө араагаа сольсон. Тормоз гишгэтэл гэнэт хүн гарч ирж таараад, сандарсандаа хааз, тормоз хоёроо андууран гишгэсэн" гэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж