Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өглөө

Хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган, үүрэг чиглэл өгөх зорилготой Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 3-нд Ховд аймагт ажиллалаа.

Тус аймгийн 91 багт 3 сая 146.4 мянган мал хаваржиж байна. Өөр аймгийн нутагт 47 өрхийн 36.3 мянга, хилийн зурвас бүс нутагт 293 өрхийн 242.9 мянга, улсын тусгай хамгаалалттай газар нутагт нийт 1076 өрхийн 562 мянган мал отроор хаваржиж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн 13 суманд хаваржилт хүнд байна. Аймгийн нийт нутгаар 5-10 см зузаан цас орж, хунгарласан газраа 10-20 см цастай, хоёрдугаар сарын эхнээс хүйтний эрч чангарсан учир зарим сумдын мал бэлчээрт гарах боломжгүй нөхцөл үүссэн. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 641.2 мянган малыг нэмэгдэл тэжээлд оруулаад байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн 13 аймагт нийт 225 тонн өвсийг 50 хувь, 132 тонн тэжээлийг 30 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон бөгөөд аймгийн нөөц дуусчээ.

2018 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 1 сая 398,2 мянган толгой малыг дархлаажуулж, вакцинжуулалт 99,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мал, амьтны гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 1-нээс  эхлэн  2020 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл тус аймгийн нутаг дэвсгэрт бусад аймгаас мал амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулахаар төсөл бэлэн болгожээ.

Шуурхай бүлгийг Ховд аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүнийг оролцуулсан шуурхай хуралдаан зохион байгуулав. Энэ үеэр Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, аймгийн удирдлагууд тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг Шуурхай бүлгээс хүссэн юм.

Тухайлбал, малын сэг зэм устгах ажилд шаардлагатай зардлыг шийдвэрлэх, хүн, малын эм, био бэлдмэлүүд, малын эрдэст тэжээл, халдваргүйжүүлэлтийн бодис, багаж хэрэгсэл авахад дэмжлэг үзүүлэх, улсын нөөцөөс 500 тонн өвс, 450 тонн тэжээлийг улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгох, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Дуут сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин өгөх, өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд болсон шуурганаар орон гэргүй 14 өрхөд гэр олгох зэрэг санал дэвшүүллээ.

Засгийн газрын тогтоолын дагуу Ховд аймагт 450 тонн өвс, 270 тонн тэжээлийг хямдралтай үнээр олгох шийдвэр гаргасан. Тэгвэл Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг тус аймгийн хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр нэмэлтээр үнэ хямдруулсан 150 тонн өвс, 230 тонн тэжээлийг ойролцоох аймгаас татах зардлыг орон нутаг өөрсдөө хариуцах нөхцөлтэйгээр худалдан авахыг зөвшөөрөв. Мөн Дуут сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин өгөх, орон гэргүй болсон 14 өрхөд гэр олгох боломжтой гэж үзлээ. Түүнчлэн малын эрдэст тэжээл, халдваргүйжүүлэлтийн бодис, багаж хэрэгсэл авахад санхүүжилт олгох асуудлыг судалж үзэхээ илэрхийлээд, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсоноос бусад тохиолдолд малын сэг зэм устгах зардлыг малчин хариуцах болохыг хэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж