Сүүлийн 130 жилд Калифорнийн хойд хэсгийн нүүрс, тосны нөөц газрын далайн эргээс анх удаа 2,05 м-ийн урттай, 600 кг орчим жинтэй аварга загас олдсон талаар "The Guardian" мэдээлжээ. Нөөцийн газрын ажилчид аварга загасны зургийг олон нийтийн сүлжээнд тавьсан нь ойлгомжгүй харагдаж байсан ч Мола төрлийн загас болохыг тогтоосон байна.
Окландын Дайны дурсгалын Музейн судлаач Марина Нигард “Бид энэ загасны талаар тодорхой зүйлс мэдэхгүй, Калифорнийн судлаачид энэ загасны төрөл зүйлийн талаар мэдээлэл өгөх байх” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Нидерландын судалгааны баримтад 1889 онд Шинэ Зеланд, Австрали, Чили, Перугийн өмнөд хэсэгт л аварга том загас байдаг бөгөөд хүйтэн усанд амьдардаг, чулуутай адил харагддаг талаар ч тэмдэглэсэн байна.
Нигардын мэдээлснээр, мола төрлийн энэ аварга загас нь тэнгисийн аварга загасаас өөр гэдэг нь түүний сүүл, ясны бүтэц зэргээс харагдах агаад өөрийн амьдардаг уснаасаа ойролцоогоор 6800 гаруй км хол зам туулж, энэ далайн эрэгт ирсэн гэж үзжээ.
Санта Барбарагийн их сургуулийн эрдэмтэд дээрх мола загасыг судлахаар болсон байна. Гарал үүслийн судалгааг нь Нигардын эгч, Данийн гарал судлалын Архус их сургуулийн эрдэмтэн Метт Нигард хийх ажээ.
Б.МӨНХЦЭЦЭГ
Холбоотой мэдээ