Хамгийн том төмрийн хүдэр олборлогч компанийн захирал огцорлоо | News.MN

Хамгийн том төмрийн хүдэр олборлогч компанийн захирал огцорлоо

Хамгийн том төмрийн хүдэр олборлогч компанийн захирал огцорлоо

Хамгийн том төмрийн хүдэр олборлогч компанийн захирал огцорлоо

Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жерайс мужийн Брумадино сууринд байрлах, дэлхийн хамгийн том төмрийн хүдэр олборлогч “Vale” компанийн уурхайн далан нурсны улмаас 200-гаад хүний амь эрсдэж, 100 гаруй хүн сураггүй болоод байгаа билээ. Энэхүү осолтой холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал Вале Фабио Шварцманыг гурван орлогчийнх нь хамт ажлаас нь чөлөөлжээ. Үүнээс гадна холбогдох 10 ажилтанд ажлаас халах тушаал хүргүүлсэн байна.

Бразилын хууль сахиулагчид мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүй гэж нэгдүгээр сарын 29-нд тус компанийн гурван ажилтныг, хоёрдугаар сарын 15-нд дахин найман ажилтныг баривчилжээ.

Ажилчдын цайны цагийн үеэр осол гарсан нь энэ олон хүн нэг дор амиа алдах нэг шалтгаан болсон ба уурхайн удирдлагуудын зүгээс хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдэж, үйл ажиллагаагаа зогсоосон ч татвараа төлөх болсон юм. Энэ удаагийн осол нь тус улсын түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан осолд тооцогдож байгаа ба дэлхийн төмрийн хүдрийн зах зээлд хөдөлгөөн орж “Vale” компанийн хувьцаа огцом унаад байгаа аж. 2015 онд мөн "Vale" компанийн, өөр нэг мужид байрлах уурхайд осол гарч, 15 хүн амиа алджээ.

Эх сурвалж: NST

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж