Тереза Мейн сүүлчийн хөзөр

Хуучирсан мэдээ: 2019.03.05-нд нийтлэгдсэн

Тереза Мейн сүүлчийн хөзөр

Тереза Мейн сүүлчийн хөзөр

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей алслагдмал хот, тосгодын эдийн засгийг хөгжүүлэх 1.6 тэрбум фунт-стерлигийн төсөвтэй тусгай санг танилцуулжээ. Уг сангийн хөрөнгөөс Их Британийг Европын холбооноос гарах гэрээг дэмжиж буй орон нутгийн удирдлагуудад санхүүжилт олгох аж. Сангийн санхүүжилтээр шинээр ажлын байр бий болгох, ард иргэдийг сургах, эдийн засгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөв. Ялангуяа Английн хойд хэсгийн хот, тосгодод чиглэсэн уг санг Тереза Мейн парламентад дэмжлэг авах зорилготой “хахууль” гэж зарим улстөрчид шүүмжилж байна.

“Хүчтэй хотууд” сангийн тухай өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сонин хэвлэлүүдээр бичиж эхэлжээ. Тереза Мей “Их Британийг Европын холбооноос гарахын төлөө саналаа өгсөн бүхэн өөрчлөлтийг харахыг хүсч буйгаа илэрхийлсэн. Энэ нь илүү сайн өөрчлөлт, илүү боломж, илүү хяналт байх ёстой” хэмээн мэдэгджээ. Европын холбооны удирдлагуудтай байгуулсан Тереза Мейн гарах гэрээг өнгөрсөн нэгдүгээр сард Их Британийн парламент батламжлахаас татгалзсан юм. Тэгвэл энэ гуравдугаар сарын 12-нд Их Британийн парламентад дахин санал хураалт явуулахаар төлөвлөжээ. Их Британийг Европын холбооноос өрх тусгаарлахад маргаан дагуулсан олон асуудлын нэг нь Хойд Ирландын хилийг нээлттэй хэвээр хадгалах саналыг зарим улстөрчид эсэргүүцэж байна. Энэ нөхцөлд Их Британи даяараа биш гэхэд Хойд Ирландад Европын холбооны зарим дүрэм журам үйлчилсэн хэвээр байх аж.

Тереза Мей нь Европын холбооноос Их Британийг гарсны дараа тарифын хөнгөлөлтийг хэвээр хадгалж, Холбооны гишүүн бус улсуудад ижил үүрэг ногдуулахгүйгээр Европын Холбоотой худалдаа хийж, тус Холбооны гишүүнчлэлийг шинэчлэх, Холбооны гишүүн бус улсуудтай шинэ худалдааны хэлэлцээг хийх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид болон бусад компаниудын шилжилтийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн талаараа танилцуулсан. Үүнээс гадна Европын Холбооны төсөвт Их Британиас өөр "томоохон" хандивлагч байхгүй гэдгийг мэдэгдээд Их Британи Европын Холбооноос гарах нь аль, аль талд ашигтай шийдэл болохоос гадна Европын Холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулна гэдгийг Тереза Мэй онцолж байв. “Европын холбооноос гарах” гэрээний тогтоолын дагуу Их Британи Европын холбоонд 39 тэрбум фунт стерлингийн “салах төлбөр” төлөх шаардлагатай, ирэх жилийн гуравдугаар сард Их Британи Европын холбооноос албан ёсоор гарсны дараах 21 сарын шилжилтийн үедээ мөн Европын хамтын зах зээл, Европын холбооны гаалийн татварын холбоонд үлдэж, худалдааны гаалийн татвараас чөлөөлөгдөнө. Үүний зэрэгцээ Их Британи болон Европ “Чөлөөт худалдааны бүс” байгуулахыг гэрээнд санал болгон онцолжээ. Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид “Их Британи Европын ирээдүйн харилцааны тунхаг”-ийг баталж, Европын холбоо ирээдүйд Их Британитай аль болох ойр дотно, түншийн харилцаа тогтоох шийдвэрээ дахин нотолсон гэж Туск хэлжээ.

Их Британи улс Европын холбооноос гарах үйл явцыг товчоор “Brexit” (British-exit) гэж нэрлэх болсон. Их Британид 2016 оны зургадугаар сарын 23-нд бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 52 хувь нь Европын холбооноос гарахыг дэмжсэнээр энэ үйл явц эхэлсэн. Гэвч Европын улс төр, эдийн засгийн нэгдэл бүхий 28 орны бүрэлдэхүүнээс Их Британийн гарах үйл явц ээдрээтэй, удаан үргэлжилж байна. Их Британи нь 1973 онд Европын холбоонд элсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж