Токиогийн марафонд Этиоп тамирчид тэргүүлэв | News.MN

Токиогийн марафонд Этиоп тамирчид тэргүүлэв

Токиогийн марафонд Этиоп тамирчид тэргүүлэв

Токиогийн марафонд Этиоп тамирчид тэргүүлэв

Хөнгөн атлетикийн тэсвэр тэвчээрийн шалгуур болсон холын зайн марафоны 2019 оны уралдаанууд эхэллээ. Жилд зохион байгуулагддаг хамгийн гол зургаан марафоны энэ оны эхнийх болох Токиогийн марафон өнгөрсөн амралтын өдөр болж дүнгээ гаргасан байна. Токиогийн марафонд Этиопийн тамирчид тэргүүлсэн бөгөөд эрэгтэй төрөлд Б.Легесе 2 цаг 04.48 секундын амжилтаар, эмэгтэй төрөлд Р.Ага 20 цаг 20.40 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна. Тэргүүн байр эзэлсэн Этиоп хоёр гүйгчдийн хувьд хоёулаа мэжор зэрэглэлийн зургаан марафоноос хүртэж буй анхны түрүү байр болж байгаа нь энэ ажээ.

Токиогийн марафон 2007 онд эхэлж байсан бөгөөд 2013 оноос мэжор зэрэглэлийн марафонд багтсан юм. Хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулагддаг байсан бол анх удаагаа гуравдугаар сард зохион байгуулагдлаа. Марафоны мэжор зэрэглэлийн уралдаанд Токио, Бостон, Чикаго, Нью-Йорк, Лондон болон Берлиний марафонууд багтдаг. Дараагийн уралдаан ирэх дөрөвдүгээр сард Бостон, Лондоны марафоноор үргэлжилнэ.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж