Нарантуул зах нөгөөдрөөс ажиллаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Нарантуул зах нөгөөдрөөс ажиллаж эхэлнэ

Нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутгийнхны амин зуулгаа залгуулдаг ганц газар болох Нарантуул захын наймаачид  наадмаас хойш амарч байна. Жил бүрийн цагаан сарын дараа 14 хоногийн амралтыг эс тооцвол амралт гэдгийг санах ч завгүй ажилладаг тул тус захын захиргаанаас наадмаар хүмүүсээ амраах шийдвэрийг гаргажээ. Баяр наадмын дараа зах гарч наймаа хийх хүмүүсийн тоо буурдаг гэнэ. Тиймээс Нарантуул захынхан долоо хоног амарч энэ сарын 18-ны өдөр буюу нөгөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж