Энэ сарын эхээр буюу гуравдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд 83 настай эрэгтэй П-г хоёр эмэгтэй, гурван эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй юм байна.
Дээрх хэргийг үйлдсэн этгээдүүд нь 83 настай П-г тэтгэврийн мөнгөө аваад явж байхыг харсан бөгөөд хүч хэрэглэж биед нь гэмтэл учруулжээ. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа таван этгээд нь архины хамааралтай иргэд бөгөөд 27-52 насныхан аж.
Холбоотой мэдээ