БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэнамыг Батлан хамгаалах яаманд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар өнгөрсөн онд манай хоёр орны Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн бөгөөд хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг 2018 онд амжилттай зохион байгуулсан, мөн өнгөрөгч оны тавдугаар сард хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын хамтарсан тусгай хүчний сургуулийг амжилттай зохион байгуулсан зэрэг олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн талаар дурдаад, гарсан үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв. Хамтарсан тусгай хүчний сургууль нь хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуулийн эхлэл болж, хамтын ажиллагааг улам өргөжүүлсэн талаар ч талууд онцолж байсан юм.

2020 онд болох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах ажлуудын хүрээнд Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх тухай саналыг Элчин сайд Жон Жэнам гаргасан бөгөөд олон талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийлсэн юм.

Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж