"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо"-той хамтран танилцах аялал зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо"-той хамтран танилцах аялал зохион байгууллаа

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо"-той хамтран танилцах аялал зохион байгууллаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газраас санаачлан хэрэгжүүлж буй инновацын соёлыг түгээх, Улаанбаатар инновацын төвийг олон нийтэд таниулах ажлын хүрээнд өсвөр насны хүүхэд, залууст инновацын ойлголтыг бий болгох, хувь хүний хөгжлийг дэмжих, өөрсдийн санаачилсан шинэ санааг бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг нээхэд нь туслах зорилго бүхий танилцах аялал болж өнгөрлөө.

Энэхүү танилцах аялал 7 хоног бүр тогтмол болох бөгөөд энэ удаагийн аяллыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо"-той хамтран “Улаанбаатар инновацын төв”-д 3-н сарын 1-ний өдөр зохион байгууллаа.

Тус аяллын үеэр төвийн хамтын ажиллагааны оффис, лабораторийн үйл ажиллагаа болон инкубаторт бойжиж буй компаниудыг танилцуулсан бөгөөд онцлох стартап буланд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч Монгол хүн болгон төлөвшүүлэх эрхэм зорилготой “Язгуур контент” ХХК оролцон үйл ажиллагаагаа танилцуулахын сацуу хүүхдүүдээр “Наад” брендийн Немо угсардаг гэр бариулж монгол гэр барих арга ухаанаас сургалаа.

Тус компани нь Монгол ардын аман зохиолоор орчин цагийн хүүхдүүдийн хүсэл сонирхол, мэдээлэл хүлээн авах арга хэлбэр, хэрэгцээнд нийцүүлэн үндэсний контент бүтээх цогц үйл ажиллагаа явуулж байна. "Язгуур контент" компаниас гаргаж буй Явуубаатар комик ном, үлгэрийн баатруудтай рубик шоо, соронзон болон эсгий пазл зэрэг бүтээгдэхүүн нь бага сургуулийн насны хүүхдийн анхаарал болон хэл, сэтгэхүй хөгжүүлэх олон талын ач тустай юм.

Аяллын эцэст гурван хүүхдэд уг төвийн хамтын ажиллагааны оффист суух эрх олголоо гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж