Энэ хавар нийслэлийн 62 объектыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Энэ хавар нийслэлийн 62 объектыг чөлөөлнө

Энэ хавар нийслэлийн 62 объектыг чөлөөлнө

Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан өргөтгөл, явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж байгаа хашаа, хайсыг өнгөрсөн жилээс эхлэн “Явган хүний зам” аяны хүрээнд буулгаж, чөлөөлж эхэлсэн билээ. Аяныг үргэлжлүүлэхээр болсон энэ хавар нийслэлд 62 объектын газрыг чөлөөлөхөөр болсон байна. Үүний ихэнхийг орон сууцны өргөтгөл, сургууль, цэцэрлэгийн орчин эзэлж байгаа аж.

“Явган хүний зам” аянд иргэдийн оролцоо чухал юм. Тухайлбал, аяныг хүрээн газар чөлөөлөх ажлыг иргэний өргөдөл гомдлын дагуу явуулах бөгөөд иргэд зөрчлийн талаар мэдээлэхдээ байршлаа тодорхой бичиж, фото зургаар баримтжуулж, Нийслэлийн газрын албанд ирүүлэх шаардлагатай ажээ.

Өнгөрсөн оны хувьд “Явган хүний зам” аяны хүрээнд 50 газрыг чөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж