Канад улсад саатуулагдсан, Хятадын “Huawei” компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ванжоу өөрийг нь зүй бусаар хорьж цагдсан, хүний эрх зөрчсөн хэргээр Канадын засгийн газар болон холбогдох албадын эсрэг Бритиш Колумбиагийн шүүхэд гомдол гаргасан байна. Канадын Хилийн хяналтын ажилчид Ванжоуг баривчилж, эрхийг нь хэрэгжүүлэхээс өмнө хилийн шалгалт нэрийн дор хууль бусаар саатуулж, нэгжлэг хийн, мэдүүлэг авсан гэж мэдүүлжээ.
Тэрбээр уг гомдлыг гуравдугаар сарын нэгний өдөр гаргасан ба тухайн өдөр Канадын засгийн газар Мэн Ванжоуг АНУ-д шилжүүлэх тухай шүүх хурал явуулах шийдвэр гаргасан юм. Түүнийг АНУ-д шилжүүлэх эсэхийг шийдэх шүүх хурал энэ сарын 6-ны өдөр болно.
Мэн Ваньжоу нь 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын хүсэлтийн дагуу Канадын Ванкуверийн Олон улсын нисэх онгоцны буудал дээрээс эх орон руугаа нисэх гэж байгаад баривчлагдсан. Түүнийг АНУ-ын хоригт багтсан Ираны компанитай холбоотой гэж сэжиглэж буй юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ