“Мотив” хамтлаг 10 жилийн дараа СТА болжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

“Мотив” хамтлаг 10 жилийн дараа СТА болжээ

“Цасан бороо”, “Хайрын гэгээ”, “Зөвхөн чи” зэрэг хайрын дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Мотив” хамтлаг Соёлын тэргүүний ажилтан болжээ. Тус хамтлагийн залуус өнгөрөгч 2018 онд хамтлаг болон нэгдсэн 10 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд сүүлийн үед шинэ уран бүтээл хийлгүй нам жим байгаа билээ.

“Мотив” хамтлагийнхан энэ сарын 1-нд нээлтээ хийсэн “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны нээлтийн үеэр "Соёлын тэргүүний ажилтан" болжээ. Учир нь “Хувьсал” продакшны захирал Г.Цоггэрэл тус хамтлагийн продюсер юм.

Энэ талаар “Мотив” хамтлагийн дуучин Сайнцогт өөрийн фэйсбүүк хуудастаа “Одоогоос 16 жилийн өмнө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, Соёл урлагийн их сургуулийн босгоор алхаж, гурван сайхан найзтайгаа мөрөөдлөө биелүүлэх алхмаа эхлүүлж, 2008 онд анхны уран бүтээлээ туурвиж, өдгөө 11 жил болжээ. Энэ сайхан өдөр хамтлагаараа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. Маш их баяртай байна. Өнөөдрийг хүртэл тусалж дэмжсэн бүх хүнд баярлалаа. Мөн гэр бүлийнхэндээ хайртай шүү” гэжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж