МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий болон өөрийн төрсөн ах, дүүгийнхээ компанид зээл авч өгсөн гэх дуулианд нэр холбогдож, баримт нь хүртэл хэвлэлээр цацагдсан. Тэрбээр энэ үйлдэлдээ ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд эрх мэдлээрээ түрий барьж, иргэдийнхээ боломжийг хулгайлсандаа огтоос санаа зовохгүй байгаа бололтой.
Д.Амарбаясгалан эрх барьж байгаа намын хамгийн том эрх мэдэлтнүүдийн нэг. Харамсалтай нь, энэ эрх мэдлээрээ дамжуулж, Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч олон хүний боломжийг, ажил орлоготой байх олон хүний аз жаргалыг хулгайлсан түүнээс иргэд өнөөдөр ч хариуцлага хүлээхийг шаардсаар байгаа бөгөөд МАН-ын генсек нүдэн балай, чихэн дүлий гүлдийсээр. Түүнээс ЖДҮХС-тай холбоотой асуудлаар сэтгүүлч асуулт тавихад "Хэ, хэ" гэсэн хариулт өгчээ. Ичсэн хүн хүн ална гэгчээр "Бантсан хүн балайрна" гэж. Идсэн генсек "хувхайрч", идүүлсэн ЖДҮ цэцэглэх цаг ирэх биз ээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ