2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 398,269,307 төгрөгийн үнийн дүн бүхий 312,692 ширхэг хувьцаа арилжигдсанаас 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АйТүүлс" ХК (ITLS+1.01%) болон "Говь" ХК (GOV+0.89%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол Зочид Буудал" ХК (BNG-13.35%) болон "Авто Зам" ХК (AAR-11.11%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 2,502 ширхэг үнэт цаасыг 265,762,440 төгрөгөөр арилжаалагдсан байна
"TOP 20" индекс 0.38 хувиар буурч 21001.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,475,357,519,826.98 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ