Найман хөлтэй ишиг төржээ | News.MN

Найман хөлтэй ишиг төржээ

Найман хөлтэй ишиг төржээ

Найман хөлтэй ишиг төржээ

Уул уурхайн олборлолт, ураны хор нөлөөгөөр гурван хөлтэй тугал, үсгүй нүцгэн мал төрж байна гэж малчид ярьсаар олон жил болж байна. Хөдөө талд төлийн дуу цангинасан энэ үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хоёрдугаар багийн малчин н.Мөнхбатын хотонд найман хөлтэй ишиг төржээ. Ишиг дөрвөн хөлөөрөө явж, эзэн нь илүү дөрвөн туурайг нь сойж уясан боловч тусыг эс олсон аж.

Найман хөлтэй ишиг гурав хоногийн өмнө үхжээ. Энэ тухай дуудлагыг малчин эр сумын Засаг дарга, мал эмнэлгийнхэнд хэлсэн боловч тоогоогүй байна. Иймд Засаг дарга н.Эрдэнэболдтой холбогдон тодруулахад "Энэ талаар би сайн мэдэхгүй учраас малчин н.Мөнхбатад Мал эмнэлгийн газарт хандахыг зөвлөсөн. Бидний зүгээс хөдөө аж ахуйн холбогдох газарт мэдээлсэн. Он гарснаас хойш анх удаа дээрх тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх жилүүдэд ийм тохиолдол цөөнгүй гарсан" гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

asfg 2019-03-04 66.181.167.191

hudlaa malchid uursduu malaa tarij bgaad iim bolson

Avatar

Зочин 2019-03-04 66.181.179.214

Уул уурхайг цэгцлэхгүй бол усгүй хуурай цөлд юу ч үгүй хоосорсон хэдхэн нүцгэн Монгол өрвийгөөд зогсоцгоож байх дүр зураг хэдийн тодроод эхэлсэн дээ

Avatar

иргэн 2019-03-04 202.179.27.36

Засаг дарга Малын эмч гээд сайхан гарууд элдэв гаж төрөлттөй мал хуй үзсээр бүүр дөжирчихсөн аан нэг л өдөр Аймгаараа Дөрвөн хөлтөй хоёр толгойтой элдвийн Гаж төрөлттөй малаар дүүрчихсэн Яахаа мэдэхгүй сууж байхвий дээ Засаг дарга Малын эмч хоёр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж