“South Africa 2010” азтай хэрэглэгчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

“South Africa 2010” азтай хэрэглэгчид тодорлоо

Дэлхийн спорт сонирхогч хүн бүрийг бүтэн сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө өндөлзүүлсэн Хөлбөмбөгийн дэлхийн аварга дууслаа. Үүнтэй хамт хэрэглэгчдийнхээ хэрэглээг үргэлж дэмжиж, урамшуулж байдаг Скайтелийн хамт олон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд нэвтрүүлгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласанаас гадна дэлхийн аваргыг угтан хэрэглэгчдийнхээ дунд 4 үе шат бүхий урамшуулалт, сугалаат аяныг зохион байгуулсан. Энэхүү “South Africa 2010” сугалааны сүүлийн шат амжилттай явагдаж, азтай хэрэглэгчид шалгарлаа.

Дэлхийн аваргыг тохиолдуулан хэвлэн гаргасан шилдэг багуудын зураг бүхий цуврал картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгч бүр оролцох боломжтой байсан сугалаат аяны 3 дахь шатанд нийт 200,000 гаруй хэрэглэгчид оролцсоноос азтай хэрэглэгчид 1 сая  төгрөг, 500 мянган төгрөг, NEX 3.75G Netbook, NEX 3.75G модем, гар утасны эзэн боллоо. Супер шагнал болох 1.000.000 төгрөгийн эзнээр 9199-7777, 500.000 төгрөгийн эздээр 91005759, 91910599 дугаарын хэрэглэгчид тус тус шалгарснаас гадна бусад азтануудын дугаарыг дараах хүснэгтээс харна уу.

Харин сугалаат аяны 2 дахь шатанд өөрсдийн дэмждэг багийн зурагтай картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгчид тухайн багийнхаа амжилт, оруулсан гоолын тооноос хамаарч нэгжийн урамшууллыг хүлээн авсан. Жишээ нь түрүүлсэн Испанийн шигшээгийн картаар цэнэглэсэн хэрэглэгч бүр тэдний дэлхийн аваргад оруулсан гоолыг 100 дахин нэмэгдүүлсэн нэгжийн урамшуулал авсан юм.

Харин дэлхийн аваргын цуврал 10 картаар бүгдээр нь дансаа цэнэглэсэн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид нийтлэлч Б. Батзаяагийн эрхлэн гаргасан хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхийн номыг, 3-р сараас 7-р сарын 11 хүртэлх хугацаанд 150,000₮-өөс дээш ярианы төлбөр төлсөн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлсөн төлбөрийн хэмжээнээс хамаарч хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхийн ном эсвэл хосоороо Тэнгис кино театрт кино үзэх урилга хүлээн авах болно.

“South Africa 2010” сугалаат аянд идэвхтэй
оролцсон нийт хэрэглэгчдэдээ баярлалаа. Скайтел.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж