“Big Bang”-ийн гишүүдийн дуулиан тасрахгүй байна | News.MN

“Big Bang”-ийн гишүүдийн дуулиан тасрахгүй байна

“Big Bang”-ийн гишүүдийн дуулиан тасрахгүй байна

“Big Bang”-ийн гишүүдийн дуулиан тасрахгүй байна

Эрч хүчтэй дуу, бүжгээрээ нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлаг уран бүтээлээсээ түр завсарлаад байгаа билээ. Эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээнд яригддаг тус хамтлагийн гишүүд 30 насны босго алхаж, К-поп хамтлагуудын дунд ахмадын тоонд багтах болсон ч томоожих болоогүй бололтой. Таван гишүүнтэй “Big Bang” хамтлагийн гурван гишүүн одоогоор хэрэг төвөгт орооцолдож, хамтлагийнхаа нэр хүндийг сэвтүүлээд байгаа юм.

Хамтлагийн гишүүн, өдгөө 29 настай Сэнри өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2019.02.28/ хар тамхины хэргээр Сөүл хотын цагдаагийн газарт найман цаг орчим байцаагджээ. Түүний эзэмшдэг шөнийн клуб хар тамхи мансууруулах бодисоор үйлчилж байна, мөн бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх хэргээр түүнийг байцаасан нь энэ аж. Харин шинжилгээгээр тэрбээр өөрөө хар тамхи хэрэглээгүй нь тогтоогдсон байна. “Big Bang” хамтлагийн харьяалагддаг “YG Entertainment” хэрэв мөрдөн шалгах ажиллагаагаар энэ бүхэн үнэн гэдэг нь нотлогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно. Харин худал цуурхал тараасан байвал мөн л хуулийн дагуу зохих хариуцлага тооцож, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгджээ.

Сөүлийн хамгийн баян тансаг бүс болох Гангнам дүүрэгт орших “Burning sun” гэх уг шөнийн клуб нь гэмт хэргийн үүр уурхай гэж нэрлэгддэг. Өмнө нь энэ клубээр үйлчлүүлж буй эмэгтэйчүүдэд мансууруулах бодис санаатайгаар өгч хүчирхийлдэг гэсэн шуугиан гарч байжээ. Энэ удаагийн дуулиан түүний анхны хэрэг биш бөгөөд 2012 онд нэгэн эмэгтэй өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэж түүний эсрэг гомдол мэдүүлж байсан ба “YG Entertainment” үүнд ямар нэгэн хариу мэдэгдэл гаргалгүй хэрэг намжаад өнгөрсөн аж.

Хамтлагийн ахлагч G-Dragon цэргийн алба хааж байгаа юм. Аравдугаар сард халагдах ёстой түүнийг энэ сарын 2-ны өдөр эмнэлгийн дүгнэлтээр цэргээс чөлөөлөгдөхийг оролдсон гэсэн яриа гарсан байна. Цэрэгт татагдаад нэг жил болохдоо 100 өдөрт нь ямар нэг шалтгаанаар цэргийн ангиас гадна байх аж. Мөн тэр 2011 онд Японд шөнийн клубт хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдсан ч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэрэглэсэн хар тамхины хэмжээ бага байсан гэсэн шалтгаанаар хэрэг нь цагаатгагдсан байна.

“Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P 2017 онд цэрэгт татагдаж, бэлтгэлээ дуусгаад, Сөүл хотын цагдаагийн газарт томилогдож байв. Удалгүй мөн л хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс түүнд 10 сарын хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Тэрбээр өөрөө үнэнээ хүлээж, шүтэн бишрэгчид болон бусад хүмүүсээс уучлалт гуйсан. Түүний тэнсэн харгалзах ялын хугацаа энэ оны зургадугаар сард дуусна.

Эх сурвалж: KOREA TIMES

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-03-04 64.119.20.149

сэнри биш ядж нэрийг нь зов бич

Avatar

Зочин 2019-03-04 202.55.191.130

uul ni huurhun huuhduud shu

Avatar

zochin 2019-03-04 66.181.164.252

ho ho humuus mini dee ene chini ue ue uursduu duulian shuugian tarij baihgui bol martagdaad alga boldog ertuntsud amidarch baigaa humuus. tiimees ta nar ter unntsguus ni hartsgaa. ene chini management iin neg arga ni baihgui yu daa

Avatar

rose 2019-03-04 66.181.183.144

g dragontoi saya yarilaa gaigui gej bn sanaa zowosni hereggui gej bn

Avatar

hm 2019-03-04 202.55.188.33

usa garj amidarmaar umdoo ene hed

Avatar

Зочин 2019-03-04 202.55.191.130

ochood heleech

Avatar

Зочин 2019-03-04 202.55.188.33

usa garj amidarmaar umdoo ene hed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж