Эрч хүчтэй дуу, бүжгээрээ нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлаг уран бүтээлээсээ түр завсарлаад байгаа билээ. Эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээнд яригддаг тус хамтлагийн гишүүд 30 насны босго алхаж, К-поп хамтлагуудын дунд ахмадын тоонд багтах болсон ч томоожих болоогүй бололтой. Таван гишүүнтэй “Big Bang” хамтлагийн гурван гишүүн одоогоор хэрэг төвөгт орооцолдож, хамтлагийнхаа нэр хүндийг сэвтүүлээд байгаа юм.
Сөүлийн хамгийн баян тансаг бүс болох Гангнам дүүрэгт орших “Burning sun” гэх уг шөнийн клуб нь гэмт хэргийн үүр уурхай гэж нэрлэгддэг. Өмнө нь энэ клубээр үйлчлүүлж буй эмэгтэйчүүдэд мансууруулах бодис санаатайгаар өгч хүчирхийлдэг гэсэн шуугиан гарч байжээ. Энэ удаагийн дуулиан түүний анхны хэрэг биш бөгөөд 2012 онд нэгэн эмэгтэй өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэж түүний эсрэг гомдол мэдүүлж байсан ба “YG Entertainment” үүнд ямар нэгэн хариу мэдэгдэл гаргалгүй хэрэг намжаад өнгөрсөн аж.
“Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P 2017 онд цэрэгт татагдаж, бэлтгэлээ дуусгаад, Сөүл хотын цагдаагийн газарт томилогдож байв. Удалгүй мөн л хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс түүнд 10 сарын хорих, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Тэрбээр өөрөө үнэнээ хүлээж, шүтэн бишрэгчид болон бусад хүмүүсээс уучлалт гуйсан. Түүний тэнсэн харгалзах ялын хугацаа энэ оны зургадугаар сард дуусна.
Эх сурвалж: KOREA TIMES
Холбоотой мэдээ