"Хөрс дахин нурж, олон хүний амь эрсдэх аюултай байна"

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

"Хөрс дахин нурж, олон хүний амь эрсдэх аюултай байна"

"Хөрс дахин нурж, олон хүний амь эрсдэх аюултай байна"

Төв аймгийн Заамар суманд байрлах "Эко Алтан Заамар" компанийн уурхайн талбайд хөрсөнд цөмрөлт үүсч, осол гарснаас хойш эрэн хайх ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Ослын голомт дээр ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын хэлснээр дахин хөрс нурж, олон хүний амь эрсдэх магадлалтай байгаа аж.

Б.Ууганбаяр "Аврах ажиллагаа зохион байгуулахад байгалийн эрсдэл их байна. Эрэл хийж байгаа талын ханан дээр зузаан тогтсон мөс өдөр хайлан дусаж байгаа. Тэр хайлаад, зай гараад буцаад унавал бидэн дээр унана. Өчигдөр ар талд мөс нурж байгаа нь мэдэгдсэн. Хэрвээ мөс ихээр нурвал олон хүн эрсдэх аюултай байдалд байна” гэжээ.

Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байгаа бөгөөд уурхайн карьер дахин нурах эрсдэлтэйг Мэргэжлийн хяналтынхан ч бас хэлж байна. Тус газрын дэд дарга Д.Энхсайхан нуралт үүссэн карьерын дээд талд хиймэл нуур барьсан нь буруу болсон гэдгийг тодотгосон юм. Тэрбээр “Одоо энд байгаа уурхайн карьер аюултай нөхцөл байдалтай байна. Энэ уурхай өнгөрсөн хугацаанд үүссэн хиймэл нуурыг хааш нь урсгах вэ? Карьерын дээд талын хана нурах эрсдэлтэй болчихсон. Хэрвээ энэ уурхай дулааны улиралд ажилласан бол осол гарах уу, үгүй гэдгийг бодох ёстой. Одоо давхар шалгалтууд хийгдэж байна. Нуралт үүссэн карьерын дээд талд 10 метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн нь ус хана руугаа нэвчиж нуралт үүсгэсэн байх талтай. Ер нь анхнаасаа нуурыг карьерын дээд талд барьдаг нь буруу” гэлээ.

Ослын голомтод ажиллаж буй аврах ажиллагааны баг өнөөдөр лаг шавраа холдуулан, эксковатор орчимд буй хүнийг олохоор ажиллаж байгаа аж. Гэхдээ механизм ашиглах боломжгүй тул маш багаар тэмтэрч хайх юм байна. Мөн дараагийн ажиллагааг эсрэг талаас нь зам буюу ханаа даган орох байдлаар хийхээр төлөвлөжээ. Хэдийгээр энэ нь эрсдэлтэй боловч хөрсний гүнд тогтсон усыг соруулж дуусахыг хүлээлгүйгээр ажиллагааг эхэлж байгаа нь энэ аж. Нуралтаас үүсч, хөрсний гүнд тогтсон их хэмжээний усыг насосоор соруулсны дүнд дундарч буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж