Судалгаагаар төрийн мэдээллийн хүртээмж хангалтгүй гэж гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Судалгаагаар төрийн мэдээллийн хүртээмж хангалтгүй гэж гарчээ

Судалгаагаар төрийн мэдээллийн хүртээмж хангалтгүй гэж гарчээ

"Төрийн мэдээллийн хүртээмж" олон талын оролцоот зөвлөлдөх уулзалтыг Германы “Дойче Велле Академи”,  “Глоб интернэшнл” төв, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага  болон боловсрол судалгааны байгууллагын төлөөллүүд оролцсон томоохон уулзалт өнөөдөр /2019.03.04/ эхэллээ.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь Тогтвортой хөгжлийн зорилгын 16.10 дахь зорилт ба түүний шалгуур үзүүлэлт болох 16.10.2-ын тухай үндэсний оролцогч талуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх тус  зорилтын талаар  ирэх долдугаар сард болох НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалт, Үндэсний сайн дурын тайланд тусгах аж.

Тогтвортой хөгжлийн зорилгын  16.10 Олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу олон нийтийн мэдээлэл авах боломжоор хангах, хүний үндсэн эрх чөлөөг хамгаалах,

16.10.2 дахь дэд зорилгын шалгуур үзүүлэлтэд Олон нийтийн мэдээлэл авах эрхийг Үндсэн хууль, хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын түвшинд баталгаажуулах” хэмээн заасан байдаг.

Энэхүү шалгуур үзүүлэлтийн төрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахаас гадна 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх,  тэдгээрийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байлаа.

Манай улсын хувьд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” 2011 онд батлагдсан. Тус хуулийн хэрэгжилт буюу төрийн мэдээллийн хүртээмжийг үнэлэх зорилгоор  “Глоб интернэшнл” төв орон нутгийн гурван байгууллагатай хамтран төрийн байгууллагуудаас түүврийн аргаар сонгож судалгаа хийжээ. Тодруулбал, найман төрийн байгууллага болох  УУХҮЯ, УПЕГ, НДЕГ, ҮАГ, МХЕГ,  Дархан аймгийн ЗДТГ,  Архангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газарт  дээрх судалгааг дөрвөн чиглэлээр явуулжээ.

Мөн цахим хуудастаа мэдээллээ олон нийтэд нийтэлдэг эсэх, Мэдээллийн самбар байршуулдаг эсэх, мөн  ярилцлагыг утсаар болон бичгээр асуужээ. Тус  найман байгууллагын зургаа  нь эргэн холбогдож, судалгаа авч буй зорилгыг тодруулсан байна. Энэ нь хуульд зааснаар аливаа нэгэн байгууллага, иргэн тухайн зорилго үндэслэл, шалтгаанаа тайлбарлах шаардлагагүй гэдэг заалтыг зөрчжээ.

Судалгааны үр дүнгийн талаарГЛОБ ИНТЕРНЭШНЛ” ТӨВИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.АЮУШ хэлэхдээ "Судалгаанд хамрагдсан байгууллагууд энгийн мэдээллээ ил тод байлгахад  цаараглаж оноогоо бууруулах шаардлагагүй байсан. Нэгдүгээрт боловсон хүчний асуудал дутмаг байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгдөг боловсон хүчин нь байгаа  атлаа өөр албан тушаалуудтай хавсарч хийдэг нь судалгаанаас харагдсан. Тэдэнд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаарх сургалт огт хийгдээгүй нь юу хийх, ямар үүрэгтэйгээ сайн мэдэхгүй байна гэсэн үг. Мөн дээрх байгууллагуудын дотоод зохион байгуулалт нь хангалтгүй, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй зэрэг  нь судалгааны явцад хандлагаас нь харагдсан" гэв.

Манай улсад Үндэсний хүний эрхийн комисс Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хариуцдаг бол олон улсад тус хуулийн хэрэгжилтийг тусгай хороо хариуцдаг нь үр өгөөж өндөртэй байдаг гэдгийг Канадын Хууль, ардчиллын төвийн захирал Тоби Мендэл хэлсэн юм.

КАНАДЫН ХУУЛЬ, АРДЧИЛЛЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ ТОБИ МЕНДЭЛ:

Монгол Улсын Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн үр өгөөж, чанарыг дэлхийн 70 гаруй оронтой харьцуулахад 21 дүгээр байранд орсон нь муу ч хууль биш болох нь харагдаж байгаа юм. Хуультай байлаа гэхэд хэрэгжилтийг нь хангах асуудал хамгийн чухал. Монголд уг хуулийн хэрэгжилт ямар байгааг олон улстай харьцуулах боломжгүй. Өнөөдөр хангалтгүй байлаа ч гэсэн 2030 он хүртэл хэрэгжих зорилт учраас сайжруулах боломж бий.

Мөн хуулиас гадна байгууллагуудын хандлага чухал.  Төрийн байгууллагууд өөрсдийнхөө мэдээллийг нээлттэй байх ёстой гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, дэмжвэл бүх мэдээллээ вэб сайтдаа байршуулах боломжтой. Хэрэв үүнийг дэмжихгүй бол мэдээллээ тавьсан төдий арга хэрэглэж, хуулийн хэрэгжилтийг  хангалтгүй биелүүлэхийг үгүйсгэхгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж