Жуулчид хүлээн авахад Монгол бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Жуулчид хүлээн авахад Монгол бэлэн үү?

Жуулчид хүлээн авахад Монгол бэлэн үү?

Дэлхий даяарших тусам Монголд аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэж байна.

Хэдийгээр Монгол Улсыг бусад оронтой харьцуулахад жуулчны нүдийг хужирлах юм багатай гэсэн шүүмжлэл дагадаг ч монгол ахуй бол дэлхийн хаанаас ч эрээд олохгүй өвөрмөц эвент билээ. Эвент гэдэг үгийг хэрэглэсэн учиртай. Аялал жуулчлал эрхэлж байгаа хүмүүс энэ үгийг илүүтэй ойлгох байх. Энэ үг нь тэдний хувьд жуулчдыг залах урилга юм.

Хоёр жилийн өмнө Монголд ирсэн АНУ-ын нэгэн жуулчин “Улаанбаатар хотоос гараад эзгүй газраар 100 гаруй км яваад малчны хотонд ирэх тэр мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай байсан. Морь унах, мал хариулахыг гэрийн эзнээр заалгаж, хоолоо хамтдаа хийн гэрийн гадаа сүүтэй цай уух ямар байсан гээч… Монгол ахуйтай танилцсан тэр аяллыг би хэзээ ч мөнгөөр үнэлэхгүй” хэмээн дурссан байдаг.  Тодруулж хэлбэл, нүүдэлчний ахуй соёл аялал жуулчлалыг татах бэлэн дэд бүтэц болохыг эндээс харж болно.

Нөгөө талаас жуулчдын сонирхол ч өөрчлөгдөж байна. Автобусанд суугаад музей үзээд явахаас илүүтэй байгальтай, хүнтэй илүү ойр байж, ахуйтай танилцахыг чухалчлах болов.

Бид л тоодоггүйгээс биш морь сургах, хонио хяргах, малаа маллах, гүүгээ барих малчдын өдөр тутмын амьдралынх нь энэ хэв маяг олон улсын жуулчдын хувьд хэзээ ч харж байгаагүй сонирхолтой эвент болж, түгэж байна.

Иймээс төр засгаас энэ чиглэлд анхаарч, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж ажиллах нь дэлхийн жуулчдыг татах өвөрмөц нэг шийдэл болох нь.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар 2020 он гэхэд нийт жуулчны тоо 1.4 тэрбум, 2030 онд 1.8 тэрбумд хүрэх таамаг байна. Ингэхдээ жуулчид Ази, Латин Америк, Төв болон зүүн Европ, Ойрхи Дорнод мөн Африкийн орнуудаар аялах сонирхол нэмэгдэнэ. Энэ нь өндөр хөгжилтэй орноор аялах жуулчдын өсөлтийн хувиас хоёр дахин их буюу 2030 он гэхэд 4.4 хувьд хүрэх хандлага ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд нийт аялагчдын 57 хувь нь хөгжиж буй орнуудыг, 43 хувь нь өндөр хөгжсөн орнуудаар аялах дүр зураг гарсан байна.

Монгол Улсын хувьд 2020 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан бөгөөд энэ зорилтдоо хүрэхийн тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг салбар яамнаас барьж ажиллаж байна. Хэдийгээр жуулчны тоо хурдацтай өсөж чадаагүй ч өнгөрсөн 2018 онд 529370 жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 50 мянга гаруйгаар өсчээ.  Тодруулбал, Монгол Улс 2017 онд 470 гаруй мянган гадаад жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 400 орчим сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлж чадсан байна.

Хэрэв тавьсан зорилтдоо хүрч, жил бүр тогтмол 1 сая жуулчин хүлээн авдаг болж чадвал 2 тэрбум төгрөгийн орлого олох боломж харагдаж буй.

Статистик мэдээллээр бүртгэлтэй 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 34 мянга орчим ажлын байрыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлал хөгжихийн хэрээр ажлын байр нэмэгдэх боломж ч байна гэсэн үг юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж