Удирдагч хүн юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Удирдагч хүн юуг анхаарах хэрэгтэй вэ?

Та хэрвээ удирдагч хүн бол удирдаж буй хүнээ зэмлэх ,шүүмжлэх шаардлага нэг бус удаа гардаг биз. Хүнд зэмлэл, шүүмжлэлийг хэлэх нь төвөгтэй байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд харилцаагаа эерэг байлгах ёстой юм. Удирдах ажилтны хувьд ажилчдаа хүндэтгэдэг гэдгээ ойлгуулж байх шаардлагатай. Ингэх  юм бол ажилчид бүх хүчээрээ сайн ажилладаг. Та өөрийн удирдаж явуулж буй баг, байгууллагадаа хэр сайн  байгууллагын соёлыг бий болгоно, тэр хэрээрээ таны байгууллага, багийн харилцаа сайн байж,бүтээмж өндөртэй сайн байх болно.

Тэгвэл яаж эерэг харилцааг бий болгох вэ?
Дараахь зөвлөгөөг дагаад үзээрэй. Тэгвэл та харилцаандаа үүсэх  хүндрэлтэй байдлуудаас зайлсхийж чадна.

·    1. Та менежер хүний хувьд харилцааны соёлтой байх ёстой.
Мөн хүмүүстэй харилцахдаа дуртай, тааламжтай сэтгэгдэл үлдээх ёстой. Мөн хамгийн гол нь шудрага байж, хүн бүрд ижил тэгш байдлаар хандах хэрэгтэй. Ингэж байж ажилчид ба менежер тань танд итгэх болно. Хүмүүсийг дандаа хүндэтгэж харьц. Тухайн хүн тань зөв зүйл хийсэн ч , буруу зүйл хийсэн ч та хүндэтгэж харьцах хэрэгтэй. Хүн болгонтой бүдүүлэг харилцах юм бол та ирээдүйд тухайн хүмүүстэй харилцахдаа хүндрэлтэй байх болно.

·    2. Багийнхаа гишүүд бүртэй ойр дотно байх хэрэгтэй.
Та хичнээн муу зүйл хэлэх гэж байсан ч сайн харилцаагаа хадгалах хэрэгтэй юм.

·    3. Та хэрвээ уурлаж байгаа бол яагаад уурлах болсноо нэг бодоод үз. Яг үнэндээ заримдаа хүмүүсийн уурлаад байгаа зүйл нь тухайн асуудалтай бараг холбоогүй харин биднээс өөрөөс болсон байдаг.

·    4. Та уурласан үедээ шууд тухайн асуудалтай учраа олох гэж хичээх хэрэггүй. Харин хэсэг хугацаанд тайвширсаныхаа дараа асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байдаг.

·    5. Яг юу хэлэх ба яагаад ингэж хэлэх болсноо төлөвлөх хэрэгтэй. Энэ үед та тухайн асуудал үнэхээр чухал эсэхийг ойлгоно.

·    6. Зааварчилгаа өгөх гэж буй хүнтэйгээ хаана ярихаа шийдэх хэрэгтэй. Хамт олны дунд шууд загинах зэмлэх нь буруу юм.

·    7. Та өөрийхөө ярианы өнгийг хянах хэрэгтэй.
Орилох мөн дарангуйлсан мэт өнгө аяс нь сонсож буй хүндээ хэцүү байдлыг бий болгодог. Буруу,сөрөг дуу хоолой нь ихэнхдээ өнгөрсөн асуудлуудыг гаргаж ирдэг ба одоогийн асуудлыг хүндрүүлдэг. 

·    8. Ямар ч тохиолдолд тухайн хүндээ амжилтын үүднээс ярих хэрэгтэй.

·    9. Зарим тохиолдолд хошин байж чаддаг байх хэрэгтэй.
Мөн хэрвээ танд тухайн хүний ямар нэг зүйл нь таалагдах аваас ичээхгүйгээр, урамшуулан, урам зориг өгөхөөр хэлж байх хэрэгтэй.

Эх сурвалж: www.goolingoo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж