Миланаас Дубай хүртэл

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Миланаас Дубай хүртэл

Миланаас Дубай хүртэл

Өнгөрсөн амралтын өдөр АНЭУ-ын Дубай хотноо мэргэжлийн талбайн теннисний АТР-500 зэрэглэлийн тэмцээн болж өндөрлөсөн. Тус тэмцээнд Швейцарын алдарт теннисчин 37 настай Р.Федерер Грек залуу С.Циципасыг 6-4, 6-4 харьцаатай хожиж түрүүлсэн. Энэ түрүү нь Швейцар эрийн мэргэжлийн замналдаа хүртэж байгаа 100 дахь цом нь болж байна. Сарын өмнө Р.Федерер Австралийн нээлттэй тэмцээний 4-р тойрогт С.Циципаст хожигдож байсан бол Дубайн тэмцээний шигшээд хожиж ээлжит цомоо хүртэв. “Швейцар цаг” хочит Р.Федерер анх 2001 оны 1 сард Миланы тэмцээнд анх түрүүлж байсанаас хойш өнөөдрийг хүртэл мэргэжлийн замналдаа 100 цом хүртэж байна. Түүний өмнө 109 цом хүртсэн амжилтаар Америкийн Ж.Коннорс 109 цом хүртсэн амжилтаар тэргүүлдэг.

Р.ФЕДЕРЕР КАРЬЕРЫНХАА 100 ЦОМЫГ:

  • 19 улсын 30 хотоос цом хүртсэн
  • Европоос 50, Хойд Америкаас 24, Азиас 18, Австралиас 8 тэмцээнд түрүүлсэн
  • Нийт 548 тоглолт хийсэн
  • Нийтдээ 83302 оноо цуглуулсан
  • Нийт 52152 минутыг зарцуулсан
  • Эдгээр 100 цомын 20 Их Дуулга, 6 АТР Финалс, 27 Мастерс, 22 АТР-500 цуврал, 25 АТР-250 цуврал тэмцээний цом
  • 2001 оноос хойш 2019 он хүртэл 100 цом хүртэхдээ ердөө 2016 онд ямар нэгэн цомгүй өнжсөн. Эдгээрээс 2006 онд хамгийн олон буюу 12 цом хүртсэн

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж