Алабамад хар шуурганы улмаас 14 хүний амь хохирчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Алабамад хар шуурганы улмаас 14 хүний амь хохирчээ

Алабамад хар шуурганы улмаас 14 хүний амь хохирчээ

Алабамагийн Ли Каунтид дэгдсэн хар шуурганы улмаас 14 хүний амь хохирсны дийлэнх нь хүүхдүүд байгаа талаар албаныхан мэдээлжээ. Шүүхийн шинжилгээний ажилтан Жэй Жонс хүнд бэртсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж, олон тооны иргэнийг нурангиас гаргасан талаар орон нутгийн телевизэд мэдээлсэн байна.

Алабама мужийн захирагч Ки Айви твиттер хуудсаараа дамжуулан оршин суугчдадаа хандан цаг агаарын нөхцөл байдал улам дордож болзошгүй байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Алабамагийн Үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр, хар салхины хурд 266 км/ц байсан хэмээн мэдээлснийг ВВС уламжлав.

Цаг уур судлаач Эрик Снитл твиттер хуудастаа “2018 онд АНУ-д хар салхины улмаас 10 хүн амь насаа алдсан судалгаа байдаг. Гэвч Ли Каунтид ганцхан өдрийн дотор 14 хүн амь насаа алдсан нь хар салхины аюул асар өндөр байсныг харууллаа” хэмээн жиргэсэн байна.

Орон нутгийн хэвлэлүүдэд хар салхины улмаас 10 мянга гаруй иргэн гэрэл цахилгаангүй болсон талаар мэдээлжээ. Алабамагийн Үндэсний цаг уурын хүрээлэн албан ёсны цахим хуудастаа даваа гаригт буюу өнөөдөр Аутугуа, Макон, Ли, Барбор мужуудад судалгаа хийж, нөхцөл байдалтай танилцах гурван баг томилсон талаар мэдээлсэн байна.

Б.МӨНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж