Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр нэгдүгээр багийн нутаг, Нуурын завсар гэх газарт 2018 оны тавдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь тэргэнд хийгээд ойролцоох жалганд шатаасан жигшүүрт хэрэг гарчээ. Дээрх хэргийг үйлдсэн Б гэгчид шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ.
Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б-д “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөсөн” хэрэгт гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноосон байна.
Э.ЭНХ
Холбоотой мэдээ