“Цөмийн зэвсгээс ангижрахгүйгээр хөгжил ярих хэрэггүй”

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

“Цөмийн зэвсгээс ангижрахгүйгээр хөгжил ярих хэрэггүй”

“Цөмийн зэвсгээс ангижрахгүйгээр хөгжил ярих хэрэггүй”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бямба гариг /2019.03.02/-т “Консервативчуудын холбооны нэгдсэн хурал”-д оролцжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ салахгүй бол эдийн засгийн хөгжлийн талаар бодох ч хэрэггүй. Ямар ч ирээдүй байхгүй гэсэн үг” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг ихэд татсан байна. Түүний хэлсэн энэ үгийг ажиглагчид өнгөрсөн долоо хоногт болсон Ханойн дээд хэмжээний уулзалттай холбон тайлбарлаж байгаа аж.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн түүхэн дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөсөн шалтгааныг Дональд Трамп өөрөө “Хоёр тал санал зөрөлдсөний улмаас хэлэлцээр хийж чадаагүй. АНУ-ын тавьсан эдийн засгийн болон бусад бүх хоригоо цуцлахыг шаардан, оронд нь цөмийн реакторуудаа устгахыг санал болгосон. Харин АНУ үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан” хэмээн тайлбарлав. Хойд Солонгост АНУ-ын тавьсан эдийн засгийн хориг нь тус улсын эдийн засгийн бүхий л харилцаанд нөлөөлж, хөгжих боломжийг нь хааж байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж