13 настай хүү авто засварын газраас бэлэн мөнгө хулгайлжээ  

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

13 настай хүү авто засварын газраас бэлэн мөнгө хулгайлжээ  

13 настай хүү авто засварын газраас бэлэн мөнгө хулгайлжээ  

Авто засварын газраас 13 настай хүү хулгай хийсэн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний 08.30 цагийн хооронд цагдаагийн байгууллагад “Авто засварын газар хулгай орж, эд зүйл алдагдсан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу шалгалт явуулахад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газраас 13 настай Б гэгч нь эд зүйлс, бэлэн мөнгө хулгайлжээ. Хүү тус авто засварын газрын хаалгыг эвдэн орж, зөөврийн компьютер болон бэлнээр нэг сая 700 мянган төгрөг хулгайлсан байна. Дээрх  хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж