Л.Бямбаатай хамт саатуулагдсан дөрвөн хүнийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.04-нд нийтлэгдсэн

Л.Бямбаатай хамт саатуулагдсан дөрвөн хүнийг суллажээ

Л.Бямбаатай хамт саатуулагдсан дөрвөн хүнийг суллажээ

ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан шүүгч эмэгтэй амиа алдсан хэрэг энэ сарын 23-ны өдөр гарсан. Авлигатай тэмцэх газраас Л.Бямбааг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр 48 цаг саатуулсан байдаг. Дээрх хэрэгт талийгаачийн хамтаар дөрвөн хүнийг цагдан хорьж шалгасан гэх мэдээлэл бий.

Эх сурвалжийн мэдээлснээр, шүүхээс Л.Бямбаатай хамт саатуулагдсан дөрвөн хүнийг суллах шийдвэр гаргажээ. Прокурорын байгууллагаас тэднийг үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүх хүлээн аваагүй гэх мэдээлэл байна.

Одоогийн байдлаар шүүгч амиа алдсан хэрэгт хэрэг бүртгэлт нээн үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас талийгаачийн хоригдож байсан өрөөний хяналтын камерын бичлэг болон түүний үлдээсэн гэрээслэлийг эд мөрийн баримтаар хураан авсан талаар мэдээлсэн. Мөн ШШГЕГ-аас талийгаачийн үхэлтэй холбоотойгоор хариуцлага алдсан алба хаагчдад ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж