Энэтхэгт Калашников бууны үйлдвэр нээгдлээ | News.MN

Энэтхэгт Калашников бууны үйлдвэр нээгдлээ

Энэтхэгт Калашников бууны үйлдвэр нээгдлээ

Энэтхэгт Калашников бууны үйлдвэр нээгдлээ

Энэтхэгийн зүүн хойд Уттар Прадеш мужийн Амети хотод Оросын алдарт Калашников автомат бууны үйлдвэр нээгджээ. Нээлтийн ёслол өчигдөр /2019.03.03/ болсон бөгөөд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүрэлцэн ирсэн байна.

Тэрбээр үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Эрхэм найз минь” хэмээгээд, энэхүү үйлдвэрийг хурдан ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Энэтхэгийн армийн хуучирсан галт зэвсгүүдийг шинэчлэх зорилгоор Калашниковын орчин үеийн загвар болох АК-203s-ыг олноор үйлдвэрлэхээр уг үйлдвэрийг байгуулжээ. Энэ нь Энэтхэг улсыг террорист болон салан тусгаарлагчдын халдлагаас хамгаална гэж Моди хэлсэн байна. Энэтхэгийн арми одоогийн байдлаар 1980-аад оны үед Калашниковын бүтэц дээр суурилан зохион бүтээсэн 5.56 мм-ийн INSAS автомат буу хэрэглэж байгаа аж.

Энэтхэг-Оросын хамтарсан уг үйлдвэрт 750 мянган ширхэг АК-203s үйлдвэрлэх зөвшөөрлийг Калашников Концерн олгосон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энэхүү шинэ зэвсгийн үйлдвэр нь Энэтхэг улсын батлан хамгаалах салбарын чадавхийг нэмэгдүүлэх, цаашлаад энэ салбар дахь мэргэжилтэй ажиллах хүчин, ажлын байрны тоог нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой төдийгүй хоёр улсын найрамдалт харилцаа хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох юм” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-04 64.119.19.167

Америк Баруун олон холбоотонтой хятад бас холбоотонтой харин орос улс холбоотонгүй маш хүнд байгаа. орос улсын эсрэг хоригт дэлхийн орнууд нэгдэх ёстой Одоохондоо Америк болон Барууны орнууд хоригт нэгдсэн Харин Энэтхэг улс оросын эсрэг хоригийг зөрчиж АК-203С ын үйлдвэрээ байгуулав Энэ нь шаардлага гарвал ШХАБ аас гарч чадна гэдгээ харуулж байгаа юм Харин Монгол улс элсвэл гарч чадахгүй барьцаанд орно

Avatar

Maltus 2019-03-04 66.181.187.10

Pakistantai baild bas Xyatadtai baild.Er ni Enetxeg Xyatad geed terbum garui xvntei ulsuud xoorondoo baildaad xvnee bagasgaval deer

Avatar

Зочин 2019-03-04 64.119.22.232

хятадын ялаа батгана шиг олон хүн сүрэг л багасах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж